Танилцуулга

Бичиг соёлоо хадгалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө монгол бичгээр бичиж PDF форматаар хэвлэх цахим сонин.

НЭР: ”Цагийн
өнгө

Үндэслэл

  • Монгол бичгээ сэргээж бүх нийтээр уншиж бичиж сурахад монгол бичгийн унших бичиг дутагдалтай байна.
  • Өдрөөс өдөрт цахим хэлбэрт шилжиж байгаа мэдээллийн орон зайд монгол бичгээр бичсэн агуулга хомс, өөрийн гэсэн орон зайгаа олоогүй байна.
  • Стандартчилагдсан нэгдсэн ойлголт байхгүй байна.
  • Монгол бичгийн юникод стандарт батлагдаад 10 гаран жил болж байгаа боловч монгол бичгийн тодорхой хэрэглээ үүсээгүйгээс шалтгаалан тухайн стандартыг баримтлан хөгжүүлсэн ажил хангалтгүй байна.
  • Монгол бичгээр бичиж хэвлэдэг ганц сонин бий боловч хүрэлцээ хүртээмж муутай байна.
  • Бичсэн, бичиж байгаа агуулга нь ихэвчлэн хуучирсан, сонирхолгүй байдаг.
  • Монгол бичгийг зөвхөн эртний үг өгүүлбэр, судар ном бичихэд зориулсан бичиг гэсэн сэтгэлгээтэй болсон явдлыг өөрчилж орчин үеийн ертөнцийн тухай унаган монгол бичгээрээ бичих, унших зорилго тавьсан.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, интернет дэх монгол бичгээр уншиж бичих агуулгыг (Контент) нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь үүнийг санаачлах үндэслэл болсон.

Зорилго

  • Монгол бичгийг дэлгэрүүлэх.
  • Цахим орчинд монгол бичгээр унших цаасгүй хэвлэл болох.
  • Монгол хэл соёлыг залуус хойч үедээ өвлүүлэх, хайрлаж хэрэглэх ухамсрыг төлөвшүүлэх.
  • Монгол бичгээр цаг үеийн болон танин мэдэхүйн сонирхолтой мэдээ мэдээлэл түгээх.
  • Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа монгол хэлт монгол бичигтэн бултаар үзэж сонирхох сонин байх.


Гишүүд

  • Сайн дурынхан
  • Холбоо барьж, хамтран бичих боломжтой.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2)

Монгол бичгээр "Цагийн өнгө" цахим сонин гаргаж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний гэгээн үйлсдэлгэрэх болтугай.
Зочин хэзээ бичсэн: 18:15, 2014-06-11 | |
"Цагийн өнгө" сонинг эрхлэн гаргагч та бүхний ажил үйлс өөдрөг байж, монгол бичиг минь өргөн дэлгэрэх болтугай.
Зочин хэзээ бичсэн: 02:19, 2014-04-29 | |



:-)